Kedvencekhez ad
LiveZilla Live Help
Tel.:  0676-508-760

Kizárólag eredeti BB krémek Koreából!

Эрхэм Хүндэт Монголчуудаа!

Хамгийн их зарагддаг, Солонгос улсын шилдэг брэнд болох Missha, History of Woo, Sulwashoo, Su:m37, Skin79 болон бусад фермийн гоо сайхны бараанууд Сөүлээс шууд Будапештэд ирээд зарагдаж байна!

Солонгос эмэгтэйчүүдийн арьс домогт байдаг дагинуудынх шиг сайхан бөгөөд тэд солонгосуудынхаа үйлдвэрлэдэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрхэн өндөр чанартай байдгийг биеэрээ нотлож байдаг. Солонгост Зөвхөн киноны одууд, дуучид төдийгүй эгэл жирийн эмэгтэйчүүд ч гэсэн ихэнхдээ гайхмаар сайхан арьстай байдаг юм. Хэрэв та тэдэн шиг харагдахыг хүсвэл манайд зарагдаж байгаа жинхэнэ original энгэсэгүүдийг хэрэглэж үзээрэй!

Samsung, LG, Hyundai зэрэг брендүүд дэлхийн үйлдвэрийн салбаруудыг өөрчлсөнтэй адил солонгосын гоо сайхны брендүүд ойрын ирээдүйд Ази, Америкийн дараа Европт ч гарч ирж эхэллээ. LG, Hyundai групп нь бусад зүйлүүдээс гадна бас гоо сайхны бараа үйлдвэрлэдэгийг та мэдсэн үү?
BB-ийн түрхлэгүүдийн ачаар бусад гоо сайхны бараануудын шаардлага ч нэмэгдсэн. Танд нүүрний тос, пудр юм уу өөр гоо сайхны бараа юу хэрэгтэй тэр бүх зүйлээ манайхаас олж болно. Манай webshop Европт ер зарагддаггүй шинэ бараануудтай бөгөөд өвөрмөц савалгаатай байдагаараа онцлогтой юм. Манайхаар үйлчлүүлбэл та зөвхөн жинхэнэ солонгосын бүтээгдэхүүн авч байгаадаа бүрэн итгэлтэй байж болно. Бид Солонгос үйлдвэрүүдтэй гэрээтэй, сонголтоо үргэлж хамгийн шинэ бараануудаар өргөжүүлдэг.

Бид Монгол үйлчлүүлэгчиддээ зориулаад доорх хөнгөлөлтийг үзүүлж байна. Манай Webshopонд бүртгүүлээд худалдаа хийх үедээ „ kupon „ –ны тусламжтайгаар 5% хямдрал авч болно. Энэ kuponы код нь „ vipmongol „ бөгөөд худалдаа хийх бүрдээ ахин дахин хэрэглэж ч болно. Webshop ерөнхий хүргэлтийн зардал нь Унгар дотроо 900 Ft (20 000Ft.аас дээш худалдаа хийсэн тохиолдолд бол үнэгүй). Гэхдээ 5 000 Ft.хүртэл урьдчилсан төлбөрөөр худалдаа хийсэн Унгар дахь Монгол үйлчлүүлэгчидэд хүргэлтийн зардал төлөхгүйгээр Budapest ( Campona ) -д захиалсан бараагаа авах боломж олгож байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлээ манай Монгол түнш Ж . Энхтуяатай (утас: 06 30 651 42 94; email: enkhima@gmail.com ) холбогдон аваарай. Европын холбооны улсуудруу ( 2-4хоног ) хямдхан тээвэрийн зардалтайаар хүргэдэг. (Жишээлбэл: Австри-2100 Ft. Герман-4100 Ft.) Ямар нэгэн хүсэлт, асуулт байвал дээрх утас, эмаилээр холбогдоорой!

kepmix

BB кремийн талаар та юу мэдэх вэ?

Сүүлийн үед охид бүсгүйчүүд крем пудр гэхээсээ ВВ- кремыг илүүд үзэх болсон.

Азийн орнуудад ихээхэн дэлгэрсэн BB-кремний үндсэн үйлдвэрлэгч орон нь Өмнөд Солонгос улс хэдий ч хамгийн анх Германы гоо сайханч эмч нар бүтээсэн юм байна.BВ-крем (Blemish Balm cream, Blemish Base cream)- нь эмчилгээний өө дарагч крем бөгөөд эхэндээ Германы эмнэлгүүдэд нүүрний арьсыг гүн гуужуулах болон гоо сайхны мэс заслын дараа шарх сорвийг далдлах, эд эсийг нөхөн сэргээх, түргэн эдгээх зорилгоор хэрэглэж байжээ. Чухамхүү идэвхтэй эмчилгээ шаардсан арьсанд чийгшүүлэгч, нөхөн төлжүүлэгч, хамгаалагч, үрэвслийн эсрэг үйлчилгээг нэг дор үзүүлэх яг ийм бүтээгдэхүүн хэрэгтэй байсан байна. Хэрэглээний явцад өвчтөнүүд ВВ-крем арьсан дээрх батгыг эмчилж байгааг бас анзаарчээ.

Тухайн үедээ Европчууд яагаад ч юм ВВ-кремийн давуу талыг зохих ёсоор нь үнэлж чадаагүй бололтой. Харин хожим нь Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхэлснээр уг крем телевизийн нэвтрүүлэгчид болон одуудын гоо сайхны гол хэрэглээ болсон байна. Солонгосын үйлдвэрлэгчид ВВ-кремийг улам боловсронгуй болгож, найрлаган дахь ашигтай бодисуудын хэмжээг ихэсгэж, залуужуулах үйлчилгээтэй бодисуудыг нэмж, нүүрний өнгийг жигдлэх, нөсөөжилтийг багасгах, улмаар арилгах үйлчилгээтэй болгожээ.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг цогц үзүүлдгээрээ /1-д 6 хүртэлх төрлийн үйлчилгээг багтаасан/ савтай “фотошоп” гэж нэрлэгдэх нь олонтоо. Олон төрлийн үйлчилгээтэй энэ бэлдмэл нь гоо сайхны хэд хэдэн бүтээгдэхүүний шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Үүнд:

  1. Чийгшүүлэлт /лосьон, тос зэргийн нэгэн адил/
  2. Арьсны гадаргууг жигдлэх /суурь тосны нэгэн адил/
  3. Арьсны өнгийг жигдлэх /пудр, крем пудрийн нэгэн адил/
  4. Өө сэвийг далдлах /өө дарагчийн нэгэн адил/
  5. Нарны туяанаас хамгаалах /нарнаас хамгаалах тосны нэгэн адил/
  6. Батга, үрэвслийг эмчлэх, хөгшрөлтөөс хамгаалах / арьс арчилгааны тусгайлсан бэлдмэлүүдийн нэгэн адил/

ВВ кремийн давуу талууд:

  • Хөнгөн бүтэцтэй учраас крем пудр шиг зузаан түрхэгдэлгүйгээр өө сэвийг маш сайн далдалдаг. Өө сэв ихтэй газраа хэдэн ч удаа давхарлаж түрхэх боломжтой.
  • Түрхсэний дараа арьсны өнгөөр уусаж, юу ч түрхээгүй мэт атлаа нүүрийг төрөлхийн цэвэрхэн, өө сэвгүй харагдуулна.
  • Тогтоц удаан, өргөссөн нүхийг тодруулахгүй, үрчийлгэж харагдуулахгүй, урсахгүй, хувцас өмсөж тайлах үед хүрсэн ч бараг л бохирдуулахгүй.
  • Арьсыг хуурайшуулахгүй, харин ч нэмж чийгшүүлнэ. - Арьсыг маш сайн арчилна: үрэвслийг багасгаж, шархыг хурдан эдгээж, залуужуулна, өнгийг жигдэлнэ.
  • Нарны туяанаас сайн хамгаална.
  • Түрхэхэд хялбар (хуруу, багс, спонж).

ВВ-кремийн өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2-4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “япон систем”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /мусс, foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

Солонгосын BB кремийн топ брэндүүдэд: Missha, Skin79, Innisfree,The FaceShop, Mamonde нар ордог.

I-bling cleanser

I Bling Sonic Pore Cleanser
I Bling Sonic Цахилгаан Нүүрцэвэрлэгч

  • Минут дутамд 18 000 чичирхийлэх долгион гаргадаг.
  • Ус нэвтрэхгүй, устай орчинд аюулгүй хэрэглэж болно.
  • Гэр ахуйн нөхцөлд цэвэр, хялбар хэрэглэхэд тохиромжтой.
  • 150 000 микро мэргэжлийн торгон утсан сойзтой, толгойг нь сольж болно.

Нүүрны бохирдолтыг ул мөргүй цэвэрлэдэг, нүх сүвийн ( Pore ) гүн цэвэрлэгч энэ гайхалтай аппарат нь батгатай, асуудалтай арьстай хүнд бол бүр заавал хэрэглэх ёстой нэгэн бөгөөд үрчлээ багасгахаас гадна нүүрэнд массаж хийх үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар

  • Нүүрээ болон ibling сойзоо бүлээн усаар норгоно.
  • Бага зэргийн нүүр цэвэрлэгч гель нүүрэндээ бас сойзондоо түрхэнэ.
  • Машиныхаа товчлуурыг даран асаана.
  • Массаж хийж байгаа мэтээр нэг газар ойролцоогоор 20 секунд болгон нүүрээ тойруулан цэвэрлэнэ. Хэт дарвал үр дүн нь багасна.
  • Цэвэрлэж дуусаад нүүрээ бүлээн усаар сайн зайлна.
  • Сойзоо цэвэрлэх, хөөсийг нь гоожуурын усанд сайн зайлж аваад гараараа эсвэл алчуураар усыг нь шавхаж аваад хатаана.